2024.10.21 - 2024.10.25

ОНЦЛОХ ИШЛЭЛ

"Мэдлэгт оруулсан хөрөнгө оруулалт хамгийн

өндөр өгөөжийг өгдөг."

- Бенжамин Франклин

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 49,183.38 нэгжид хүрч 1.64 хувийн өсөлттэй хаагдлаа. 
  2. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 23.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.1 (9.5%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай олборлолт 1.9 (12.3%) их наяд төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 98.5 (7.5%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 17.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.9 (12.3%) их наяд төгрөгөөр өсөхөд чулуун болон хүрэн нүүрс олборлолт 1.8 (28.8%) их наяд төгрөгөөр ,металлын хүдэр олборлолт 154.1 (2.0%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
  3. Төгрөгийн ханш ам.долларын эсрэг суларч эхэллээ. 2024 оны 8-р сарын 31-ний өдөр 1 ам.доллар 3,380.94 төгрөгтэй тэнцэж байсан бол 2024 орны 10-р  сарын 25-ны өдрийн байдлаар 1 ам.доллар 3,402.39 төгрөгтэй тэнцэж арилжаалагдаж байна. (Жич: Валютын ханш нь Монголбанкны зарласан ханш болно.)

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх S&P 500 индексийн 6-н 7 хоног дараалж өссөн үзүүлэлт өнгөрөгч 7 хоногт зогслоо. Тодруулбал, S&P 500 индекс нь өнгөрөгч 7 хоногт 0.96 хувийн уналттай хаагдлаа. Зах зээлийн өндөр гүйцэтгэлтэй технологийн топ 7 компани буюу "Magnificent 7" компаниудаас Tesla компанийн хувьцааны ханш өндөр өсөлтийг үзүүлсэн бол Apple компанийн хувьцааны ханш уналттай байлаа. Tesla компанийн ээлжит улирлын тайлан сайн гарсан нь 2025 оны ашигт ажиллагааны хүлээлтийг нэмэгдүүлж улмаар тус компанийн хувьцааны ханш 23 хувийн өсөлт үзүүллээ. Харин Apple компанийн iPhone 16 гар утасны борлуулалт буурч буй мэдээний дараа тус компанийн хувьцааны ханш буурсан юм. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 11 сарын 5-д болох гэж байгаа бөгөөд санхүүгийн зах зээлийн хурцадмал байдлыг нэмэгдүүлж байна.
  2. АНУ-ын Засгийн газрын үнэт цаасны өгөөж эргэн өсөж эхэлсэн нь хувьцааны зах зээлийн уналтад гол нөлөөг үзүүлсэн болох нь ажиглагдаж байна. 2 болон 10 жилийн хугацаатай АНУ-ын Засгийн газрын үнэт цаасны өгөөж 10-р сард өсөлттэй байгаа нь бондын зах зээлийн суурь өгөөжийг нэмэгдүүлж улмаар хувьцааны зах зээлд сөрөг нөлөө үзүүлж байна.
  3. CME watch tool-ын мэдээллээс авч үзвэл Холбооны нөөцийн сангийн 11-р сард бодлогын хүүгээ 0.25 хувиар бууруулах магадлал 10-р сарын эхэн болон дунд үед 100 хувь байсан бол өнгөрөгч 7 хоногт 90 хувь болж буурлаа. Энэ нь хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд сайн гарсантай холбоотой байна.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. Холбооны нөөцийн сан зах зээлийн одоогийн хүлээлтээс хожуу бодлогын хүүгээ бууруулах хүлээлт нэмэгдсэний улмаас Европын хувьцаануудын ханш уналттай байлаа. Тодруулбал, FTSE 100 индекс 1.31 хувь, STOXX Europe 600 индекс 1.18 хувийн тус тус бууралттай хаагдлаа.
  2. Евро бүсийн 10-р сарын эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх үйлдвэрлэлийн болон үйлчилгээний салбарын PMI үзүүлэлт 49.7-д хүрлээ. Тус индекс нь 9-р сард 49.6-д байсан юм. (Жич: PMI үзүүлэлт 50-иас дээш байх нь тэлэлт, доош байх нь агшилтыг илэрхийлдэг.)
  3. Их Британийн 10-р сарын эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх үйлдвэрлэлийн болон үйлчилгээний салбарын PMI үзүүлэлт 51.7-д хүрч буурлаа. Энэ нь сүүлийн 11 сарын хамгийн доод үзүүлэлт юм.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. Япон улсад 11 сарын 27-д сонгууль эхлэх гэж байгаатай холбоотой зах зээлд тодорхойгүй байдлын эрсдэл үүссэн байдалтай байна. Үүний улмаас тус улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх индексүүд уналттай хаагдлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 2.74 хувь, TOPIX индекс 2.63 хувийн тус тус бууралттай хаагдлаа. 
  2. Япон улсын бодлого тодорхойлогчид мөнгөний бодлогыг хэвийн болгох урьдчилсан нөхцөл хангагдсан байна гэж онцоллоо. Дэлхийн эдийн засгийн төлөв байдал болон дотоодын цалингийн өсөлтийн ирээдүйн төсөөллийн тодорхой бус байдлаас үүдэн мөнгөний бодлогыг эрс өөрчлөхөөс зайлсхийх ёстой байгааг мөн онцолж байна.
  3. Япон улсын иений ханш ам.долларын эсрэг суларлаа. 1 ам.доллар 152 иентэй тэнцэж арилжаалагдаж байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. БНХАУ-ын төв банк эдийн засгийн өсөлтөө дэмжих нэмэлт арга хэмжээнүүдийг танилцуулснаар БНХАУ-ын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 1.17 хувь, CSI 300 индекс 0.79 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа. 
  2. БНХАУ-ын төв банк буюу Ардын банк 1 болон 5 жилийн хугацаатай зээлийн хүүгээ тус бүр 0.25 хувиар бууруулж, 3.1 хувь болон 3.6 хувь болголоо. Үүний үр дүнд иргэдийн орон сууцны зээл болон бусад зээл авах боломж нэмэгдэх юм.
  3. БНХАУ-ын төв банк буюу Ардын банк дунд хугацааны зээлийн эх үүсвэрээр дамжуулан банкны системд 700 тэрбум юань нийлүүллээ. 

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ


Монгол улсын Засгийн газраас арилжаалсан эрсдэл бага ам.долларын бондуудын эзэмших хугацааны 1 жилийн өгөөж дуусах хугацаанаасаа хамаарч ам.долларын 6.14 хувиас 6.51 хувийн хооронд байна.


Монголын ипотекийн корпорацийн (Moody's B3, S&P B-, Composite B- ) бондын өгөөж 11.59 хувь, MMC буюу Mongolian Mining Corporation-ийн ам.долларын бонд нь 7.25 хувийн өгөөжтэй арилжаалагдаж байна. Мөн Голомт Банк ХК-ийн бонд 8.86 хувийн өгөөжтэй арилжаалагдаж байна

Мөн харилцагч та АНУ-ын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах боломжтой.

Дэлгэрэнгүй


"Та өнөөдөр өөртөө $100 хөрөнгө оруулалт хийснээр Монгол улсын хэмжээнд үүсэж буй бүх ус, ундааны хуванцар савыг 100% байгальд хаягдахгүй, дахин боловсруулахад хувь нэмрээ оруулах боломжтой."♻️

TML Plastic үйлдвэр нь Монгол Улсын хэмжээнд жилд үүсэж буй бүх хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах хүчин чадалтай.


Тус үйлдвэр Монголын хөрөнгийн бирж дээр олон нийтэд зориулан $100 нэрлэсэн үнэтэй, жилийн 10% (ам.доллароор) хүүтэй бонд гаргаж, татсан санхүүжилтээр орон нутагт хуванцар хог хаягдлыг цуглуулах дэд бүтцийг хөгжүүлэх, түүхий эд худалдан авах эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлнэ.

Ингэснээр та өөртөө хийсэн хөрөнгө оруулалтаасаа хүүгийн орлого хүртэхээс гадна, 400 жилийн турш байгальд задардаггүй хуванцар хаягдлыг байгаль орчинд халдаалгүй дахин боловсруулах, хүн амын аюулгүй, цэвэр, эрүүл орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах, нийгэм эдийн засагт үнэлж баршгүй хувь нэмэр оруулах юм.

НОГООН БОНДЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА 72.12 ХУВЬД ХҮРЛЭЭ

Байгаль орчны бохирдолд томоохон нөлөө үзүүлэгч хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр тэргүүлэгч "ТЖТБ" ХХК буюу "TML Plastic" үйлдвэрийн Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй хүрээнд санал болгож буй ногоон бондын анхдагч зах зээлийн захиалга дуусахад 3 хоног үлдлээ.

Уг бонд нь Монгол Улсын дотоод зах зээлд гарч буй анхны “Excellent” үнэлгээ бүхий санхүүгийн бус салбараас гарч буй ам.долларын ногоон бонд юм.

Захиалга дуусах хугацаа: 2024.10.31

Та байгальд ээлтэй санаачилгын нэг хэсэг болж Ногоон Ирээдүйд нэгдэхийг хүсвэл доорх зааврын дагуу хөрөнгө оруулалт хийгээрэй.

1. https://trader.tdbsecurities.mn/auth вэб хуудас руу хандах;
2. Орлого хийх зааврын дагуу ҮЦТХТ-ийн ам.долларын дансандаа бондын төлбөрөө байршуулах;
3. IPO захиалга хэсэгт байрлах GRB симбол бүхий үнэт цаасыг сонгон ширхгээ оруулан захиалга өгөх товчин дээр дарснаар таны захиалга баталгаажих болно;


Дэлгэрэнгүй мэдээлэл авах

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ

"ТЖБТ" ХХК-ИЙН "GREEN RECYCLE" БОНД ХӨТӨЛБӨРИЙН 1-Р ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 2024.10.25


“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн байранд өнөөдөр (2024-10-25) “ТЖТБ" ХК-ийн "Ногоон бондын хөтөлбөр"-ийн хүрээнд гаргаж буй "Green Recycle" ам.долларын бондын I транчийн анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо. 


Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийг хангах газрын дарга Г.Энхмөнх, “ТЖТБ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Агиймаа, М банкны гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн, “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК Гүйцэтгэх захирал С.Батчимэг, “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Г.Энхбат болон албаны бусад хүмүүс оролцсон. 


Дэлгэрэнгүй

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАЯЖУУЛСАН КОКСЖИХ НҮҮРСНИЙ АНХНЫ  АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 2024.10.25


“Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль” 2022 онд батлагдсанаас хойш “Монголын хөрөнгийн бирж” ХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уул уурхайн бүтээгдэхүүний нийт 108 удаагийн цахим арилжааг амжилттай зохион байгуулж, 22,976,000 тонн нүүрсийг 9,215.4 тэрбум төгрөгөөр арилжаалсан.


Дэлгэрэнгүй